求助PDF
{"title":"МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН УЛС ТӨРИЙН СОЁЛЫН ОЙЛГОЛТ, ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧИГ ХАНДЛАГЫГ ТОДОРХОЙЛОХУЙ","authors":"О.Хатанболд, Д.Энхболд","doi":"10.22353/ps.v19i558.2521","DOIUrl":null,"url":null,"abstract":"Бид энэхүү өгүүлэлдээ монголын нийгмийн улс төрийн соёлыг тодорхойлох үзүүлэлтүүдийг тодруулж, улмаар улс төрийн соёлын талаарх орчин үеийн онолд тулгуурлан дүгнэлт гаргах, таамаглалаа шалгах, онолын шинжтэй шинэ санааг дэвшүүлэхийг зорилоо. Тодруулбал, өнөөгийн Монголын улс төрийн соёлын төлөв байдал, чиг хандлагыг мэргэжлийн чиглэлээр ажилладаг экспертүүдээр тодорхойлуулах зорилготой ба Монгол дахь ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, үнэлэмж, үнэ цэнийг өсгөх, улс төрийн ухаалаг сонголт хийхэд нь туслах, оролцооны субъектив хүчин зүйлийг түлхүү судлан тогтоох нь нэн чухал. Угтаа 1990-ээд оноос хойшхи иргэдийн улс төрийн соёлын төлөвшлийг шинжээчдээр үнэлүүлэн улмаар энэ хүрээн дэх сорилт бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг улс төр судлалын онол арга зүйн үүднээс судлан боловсруулах, шийдлийн зохист хувилбарыг санал болгож, хэтийн төлөв хандлагын талаарх санааг дэвшүүлэн судалгааны эргэлтэнд оруулахыг чухалчилав. Энэ хүрээнд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр-эрх зүйн салбарт хэрэгжсэн «Монголын нийгмийн хөгжилд улс төрийн соёлын гүйцэтгэх үүрэг» суурь судалгааны хүрээнд хийгдсэн «Өнөөгийн Монголын улс төрийн соёл: төлөв байдал, чиг хандлага»(УТЭЗС, Философийн хүрээлэн, ШУА, 2020) сэдвийн хүрээнд шинжээчдийн судалгааны үр дүнг дэлгэрэнгүй танилцуулж буйгаараа өгүүллийн гол зорилго оршино. Чингэхдээ бид дараах тодорхой асуудлуудыг (i) монголчуудын улс төрийн соёлын талаарх ойлголт, төсөөлөл, хандлагын түвшин; (ii) улс төрийн соёлын ба түүний субъектуудын төлөвшил, түүний өөрчлөлт; (iii) улс төрийн соёлын шинж чанар, хэв маягийн талаарх өнөөгийн байдалд хийсэн үнэлгээ зэргийг хөндөх болно.","PeriodicalId":51379,"journal":{"name":"Political Studies","volume":" ","pages":""},"PeriodicalIF":2.5000,"publicationDate":"2023-02-26","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Political Studies","FirstCategoryId":"90","ListUrlMain":"https://doi.org/10.22353/ps.v19i558.2521","RegionNum":2,"RegionCategory":"社会学","ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"Q1","JCRName":"POLITICAL SCIENCE","Score":null,"Total":0}
引用次数: 0
引用
批量引用