求助PDF
{"title":"ХӨГЖЛИЙН УЛС ТӨР БА ТҮҮНИЙ АРГА ЗҮЙ","authors":"О.Мөнхжаргал, Ж.ТӨРТОГТОХ","doi":"10.22353/ps.v20i570.2546","DOIUrl":null,"url":null,"abstract":"Улс төрийг голдуу төр, засгийн албан үйл ажиллагаа, институциудтэй холбон олон янзаар тодорхойлж ирсэн уламжлалт үзэл өөрчлөгдөж байна (Мур, 2002). Улс төр бол хүмүүсийн хамтын бүхий л хэлбэрт нөөцийг ашиглах, бий болгох, хуваарилах шийдвэрүүдтэй холбоотойгоор албан болон албан бус, нийтийн болон хувийн харилцаагаар дамжин явагддаг зайлшгүй үйл явц (эсвэл үйл явцуудын бүрдэл) юм. Улс төрийг ингэж өргөн хүрээгээр авч үзэх нь хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог албан болон албан бус институциудын харилцан үйлчлэл, эрх мэдлийн албан болон албан бус эх үүсвэр, хэлбэрүүдийг илрүүлэн судлах бололцоо олгодог. Түүнчлэн улс төрийг хүний хамтын үйл ажиллагааны бүх түвшинд авч үзсэнээр улс төрийн үйл явцын шинжилгээг зөвхөн үндэсний хэмжээнд гэлгүй орон нутгийн түвшинд, мөн нөөцийн ашиглалт, хуваарилалт голлон явагдаж байдаг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн зэрэг салбарууд болон аж ахуйн нэгж, үйлдвэр, сургууль зэрэг байгууллагуудын түвшинд хийх боломжтой юм. Улс төр нь нэг талаас улс төрийн \"тоглоомын\" дүрмүүд, нөгөө талаас тэдгээр дүрмүүдийн дагуух \"тоглолт\" гэсэн хоорондоо ялгаатай атлаа уялдаатай хоёр түвшинд тодорхойлогдох ба хөгжлийн улс төр нь эдгээрт үндэслэгдсэн улс төрийн ээдрээтэй, онцгой нөхцөлүүдийг буюу хөгжлийг дэмжигч эсвэл саатуулагч эрх мэдэл, хүчин зүйлс, тэдгээрийг хамарсан үйл явцын динамикийг авч үздэг. Эдгээр нь тухайн улсын улс төрийн нөхцөл байдал, тогтцоос хамаардаг тул түүнийг илрүүлэх, ерөнхий хэв шинжийг тодорхойлох замаар үр дүнг баримжаалах, динамикийг шинжлэхэд улс төрийн зохицлын шинжилгээ нь арга зүйн хувьд чухал ач холбогдолтой юм.","PeriodicalId":51379,"journal":{"name":"Political Studies","volume":" ","pages":""},"PeriodicalIF":2.5000,"publicationDate":"2023-02-26","publicationTypes":"Journal Article","fieldsOfStudy":null,"isOpenAccess":false,"openAccessPdf":"","citationCount":"0","resultStr":null,"platform":"Semanticscholar","paperid":null,"PeriodicalName":"Political Studies","FirstCategoryId":"90","ListUrlMain":"https://doi.org/10.22353/ps.v20i570.2546","RegionNum":2,"RegionCategory":"社会学","ArticlePicture":[],"TitleCN":null,"AbstractTextCN":null,"PMCID":null,"EPubDate":"","PubModel":"","JCR":"Q1","JCRName":"POLITICAL SCIENCE","Score":null,"Total":0}
引用次数: 0
引用
批量引用
ХӨГЖЛИЙН УЛС ТӨР БА ТҮҮНИЙ АРГА ЗҮЙ
Улс төрийг голдуу төр, засгийн албан үйл ажиллагаа, институциудтэй холбон олон янзаар тодорхойлж ирсэн уламжлалт үзэл өөрчлөгдөж байна (Мур, 2002). Улс төр бол хүмүүсийн хамтын бүхий л хэлбэрт нөөцийг ашиглах, бий болгох, хуваарилах шийдвэрүүдтэй холбоотойгоор албан болон албан бус, нийтийн болон хувийн харилцаагаар дамжин явагддаг зайлшгүй үйл явц (эсвэл үйл явцуудын бүрдэл) юм. Улс төрийг ингэж өргөн хүрээгээр авч үзэх нь хөгжиж буй орнуудад нийтлэг тохиолддог албан болон албан бус институциудын харилцан үйлчлэл, эрх мэдлийн албан болон албан бус эх үүсвэр, хэлбэрүүдийг илрүүлэн судлах бололцоо олгодог. Түүнчлэн улс төрийг хүний хамтын үйл ажиллагааны бүх түвшинд авч үзсэнээр улс төрийн үйл явцын шинжилгээг зөвхөн үндэсний хэмжээнд гэлгүй орон нутгийн түвшинд, мөн нөөцийн ашиглалт, хуваарилалт голлон явагдаж байдаг боловсрол, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн зэрэг салбарууд болон аж ахуйн нэгж, үйлдвэр, сургууль зэрэг байгууллагуудын түвшинд хийх боломжтой юм. Улс төр нь нэг талаас улс төрийн "тоглоомын" дүрмүүд, нөгөө талаас тэдгээр дүрмүүдийн дагуух "тоглолт" гэсэн хоорондоо ялгаатай атлаа уялдаатай хоёр түвшинд тодорхойлогдох ба хөгжлийн улс төр нь эдгээрт үндэслэгдсэн улс төрийн ээдрээтэй, онцгой нөхцөлүүдийг буюу хөгжлийг дэмжигч эсвэл саатуулагч эрх мэдэл, хүчин зүйлс, тэдгээрийг хамарсан үйл явцын динамикийг авч үздэг. Эдгээр нь тухайн улсын улс төрийн нөхцөл байдал, тогтцоос хамаардаг тул түүнийг илрүүлэх, ерөнхий хэв шинжийг тодорхойлох замаар үр дүнг баримжаалах, динамикийг шинжлэхэд улс төрийн зохицлын шинжилгээ нь арга зүйн хувьд чухал ач холбогдолтой юм.